Wednesday, May 10, 2017

Эссэ гэж юу вэ?

Эссэ гэж юу вэ?
Хүн ертөнцийг танин мэдэж,ойлгож ухаарсныхаа хэрээр аливаа асуудлыг баримт дээр тулгуурлан олон талаас нь шинжлэн судлах,ашиглан эргэцүүлэх, задлан тайлбарлах, нэгтгэн дүгнэх,харьцуулан жиших,томъёолон таамаглах,адилтган зүйрлэх зэрэг оюуны төрөл бүрийн үйл хийснийхээ үндсэн дээр өөрийн бодол санаагаа илэрхийлэх хамгийн нээлттэй төрөл бол эссэ юм.Эссэ нь найруулгын хувьд албан бичиг,эрдэм шинжилгээ,уран зохиол,сонин нийтлэлийн төрлүүдийн дундын шинжтэй учраас сурагчаас судлаач,зохиолч хүртэл ажилчин малчнаас албан хаагч хүртэлх бүх л хүмүүсийн сурч эзэмшвэл зохих нийтлэг төрөл гэж үзэж болно.
Доктор Д.Галбаатар: Эссэ нь хүүрнэл /Туульсын болон сэтгүүл зүй,судалгаа шинжилгээний зохиолын нэг зүйл
Эрдэмтэн зохиолч Л.Түдэв:’’Исээ,исүү гэдэг бол исэж жигдэрсэн айргийн нэр.Тэрэн шиг исэж жигдэртэл нь бясалган бодсон зүйлээ үгээр хэлхэн бичсэнээ өрнөдөд ‘’эссе’’гэж нэрлэдэг болжээ.
Доктор Д.Баттогтох:’’Эссэ хүүрнэл/ Туульсын болон сэтгүүл зүй,судалгаа шинжилгээний / нэг зүйл
Эрдэмтэн зохиолч Л.Түдэв:’’Исээ,Исүү гэдэг бол исэж жигдэрсэн айргийн нэр.Тэр нь шиг исэж жигдэртэл нь бясалган бодсон зүйлээ үгээр хэлхэн бичсэнээ өрнөдөд’’эссэ’’ гэж нэрлэдэг болжээ.
Доктор Д.Баттогтох:’’Эссэ бол эх зохиох найруулан бичихийн дээд эрэмбийн эрдэм бөгөөд том санааг том бичихийн сургууль болно.Эссэ бичиг ч нь тухайн сэдвийн талаар гүнзгий мэдлэгтэй,мэдлэгийн ерөнхий төвшин өргөнтэй,баримтыг уран сайхнаар буйлуулах уран сайхны сэтгэлгээтэй,логик бодомж,хийсвэрлэн сэтгэх, зохион бодох,нэгтгэн дүгнэх чавартай,Эх хэлний үгийн баялаг арвин,найруулан бичих дадлага сурцтай байх хэрэгтэй.
Эссэ бичих үе шат, алхамууд
Эссэ бичих явц нь дараах 5 үндсэн алхам дамжиж байж эцсийн бүтээл болж уншигчдад хүрдэг байна.

Monday, May 8, 2017

Вичатын тухай

https://docs.google.com/presentation/d/1HfkRVplChXOh-S6YQj6toVAnUhXIu4IaElOzxFle9G8/edit#slide=id.p3

Google Maps.

Google Maps буюу Гүүглийн газрын зураг нь бидний өдөр тутам хэрэглэдэг газрын зурагтай адил харагдах хэдий ч агуулж буй мэдээллийнхээ хувьд эсрэгээрээ буюу асар их байдаг юм. Бидний өдөр тутмын хэрэглээний газрын зураг нь засаг захиргааны, улс төрийн, ургамлын, амьтаны гэхчилэн төрөлжсөн өөр өөр байдаг бол Гүүглэ газрын зураг нь Гүүглийн асар их санд байх мэдээллийг хэрэглэгч янз бүрийн сонголтоор хайлт хийх, сонгох, дүрслэх, өөрлчлөх, нэр өгөх, өөрийн гэсэн газрын зураг зохиоход хүртэл боломжтойгоор хийгдсэн ҮНЭГҮЙ газрын зургийн үйлчилгээ юм. Энэхүү газрын зургийг ажиллуулж буй компьютерийн программ хангамж, техник, технологийн шийдлүүд нь Google компаниар, хувь хүмүүс, бусад компаниуд, бүр таны оролцоотойгоор дүрслэгдэж байдаг. Хэрэглэгч газрын зургаас аялалын маршрутаа хялбархан тодорхойлох боломтой байдаг бөгөөд өөрөөр хэлбэл хаанаас хаа хүрэх вэ гэдгээ авто машинаар явах хувилбар, явган явах хувилбар, тэр ч бүү хэл унадаг дугуйгаар явах хувилбар тус бүрээр нь явах зүг чиг, замын урт, зарцуулах хугацаатай нь хамт тодорхойлж үүнийгээ цаасан дээр хэвлэсэн хэлбэрээр, эсвэл компьютерийн дэлгэц, гар утасны дэлгэц дээр хадгалаад ч ашиглаж болдог. Дэлхийн янз бүрийн хотуудын сургууль, зочид буудал, шуудангийн газар, дэлгүүр, ресторан, театр, билетийн касс гэх мэтийн байршилийн мэдээллийг бизнесийн мэдээлэлтэй нь хамт хэрэглэгчидэд олж өгөх, хэрхэн тэр газраа явж очих замыг зааж чаддаг. Газрын зураг нь компьютерийн дэлгэц дээр бидний хэрэглэж заншсан уламжлалт газрын зураг хэлбэрээр, эсвэл хиймэл дагуулаас авсан зургийн форматаар, эсвэл газар зүйн өндөршил буюу топограф хэлбэрийн суурь зургууд дээр байр зүйн мэдээллээ үзүүлдэг. Хиймэл дагуулаас авсан суурь зураг нь цаг хугацааны хувьд хэдэн сараас хэдэн жилийн өмнө хиймэл дагуулаас, эсвэл нисэх онгосноос авсан зургууд байдаг.

Wechat

Вичат /Wechat/ гэж юу бэ? Техник технологийн асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед дэлхийн тэргүүлэгч компаниуд гар утсыг ашиглан бүх ажилаа хийх, зохицуулах дээр өрсөлдөж байна. Аль хэдийнээ Америкаас гаралтай анхны хүмүүс хоорондын харилцааны чат Апп буюу WhatsApp гарч ирж хүмүүсийн хоорондын харилцааны асуудлыг асар ихээр хядбарчилж өгсөн билээ. Wechat-г өргөнөөр хэрэглэснээр гар утасны үүрэн телефоны компаниудад төлдөг яриа болон мессежний төлбөрөө хэмнэх боломжтой. Video call -Voice message -Бичлэгтэй message -Утасны төлбөр -Такси дуудлага -Мөнгөн гүйлгээ -Ямарч хэл дээрхи message-г Англи хэл дээр орчуулах -Байршлаа илгээх -Өөрийн зураг, бичлэгээ бусадтай хуваалцах -Өөртэйгөө ойр байгаа хүмүүст найзын хүсэлт явуулах гээд маш олон давуу талуудтай.

Wednesday, April 26, 2017

Инстаграм гэж юу вэ???




Инстаграм гэж ву вэ???


Интернэтийн хэрэглэгчид хэдийнэ “Instagram”-тай танилцаж, фото зураг солилцон, тэдгээрт сэтгэгдэл бичих найз нөхдийн өргөн хүрээ үүсгэжээ. Гар утасны энэ сүлжээг сэтгүүлчид ч ашиглах болсон.Instagram гэдэг нь фото зураг солилцох интернэтийн олон нийтийн сүлжээний үнэгүй программ юм.
  Гар утасны тусламжтайгаар авсан фото зургаа хаана, хэзээ, ямар байдлаар авсан мэдээлэлтэй нь хамт энэ программ дээрээ байрлуулж, нийтэд үзүүлэн санал сэтгэгдлээ хуваалцдаг. Мөн янзалсан зургаа Facebook, Twitter, Flickr, Foursquare, Posterous болон Tumblr зэрэг цахим шуудангаар илгээх боломжтой. Энэ программыг одоогоор дэлхий дээр 15 сая гаруй хэрэглэгч ашиглаж байна.
  2010 онд анх бий болсноос хойш 400 сая ширхэг фото зургийг оруулжээ. Instagram-ыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ашигладаг аж. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр авсан зурагнуудаа байршуулжээ.
  Саяхныг хүртэл зөвхөн “Apple” компанийн iPod, iPhone, iPad зэрэг утсанд  ашиглагддаг байсан бол  одоо Android системтэй гар утсанд суулгах боломжтой болсон байна. Программыг App Store, Google Play-ээс татаж авна. Facebook, Twitter-ээс гадна гар утсан дээр тань бүртгэлтэй хүмүүс шууд сүлжээний “найз” болдог байна.
  Өнөөдөр дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй Facebook сүлжээ Instagram-ын эрхийг нэг тэрбум ам.доллараар худалдаж авахаар болоод байгаа билээ. Ирэх зургадугаар сард худалдан авалтын төлбөрийг дуусгавар болгох аж.  




Image result for instagram гэж юу вэImage result for instagram гэж юу вэ

Wednesday, April 19, 2017

https://www.slideshare.net/otgoo_7071/power-point-14828864

Миний мэдэх Жек Ма


Image result for жек ма
                        Миний мэдэх ЖекМа
Хятадын үйлдвэрлэгчдийг далайн чанадын худалдан авагчидтай холбох зорилгоор 1999 онд байгуулагдсан Алибаба группын сайт өнөөдөр дэлхийн хамгийн том худалдааны сайт болсон.
Оймсноос эхлээд онгоц хүртэлх эсэн бусын юм зардаг энэ группийн Таобаба сайт хэрэглэгчиддээ сансрын аялал санал болгож эхэлжээ.
Энэ сайтыг барууныхан төдий л сайн мэддэггүй байсан юм. 2007 оноос эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарлынхаа төвд оруулж эхэлсэн гэдэг. Ингээд энэ хачирхалтай компани Амазон, Ибей зэрэг томоохон сайтуудыг ардаа орхиж, хамгийн их ашиг олдог интернет худалдаачин болжээ.

Харин энэ оны гуравдугаар сард Хятадын групп компани өөрсдийгөө дэлхийн жинхэнэ аварга болгохоор зэхэж, Нэгдсэн улсын биржид IPO гаргана гэдгээ зарласан. Гэхдээ яг хэзээ, ямар үнээр, ямар валютаар гэдгээ мэдэгдээгүй юм.
Дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO хийсэн, Алибаба онлайн худалдааны сүлжээг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Жэк Ма Хятадын хамгийн баян хүн юм. “Форбс” сэтгүүл 2015 онд түүний нийт хөрөнгийг 25 тэрбум ам.доллар хэмээн зарласан бөгөөд үүнд Алибабагийн 7.8 хувь, төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг “Алипэй” компанийнх нь 50 хувь чухал үүрэг гүйцэтгэж байна.

Хүн болгоны мэддэг 40 дээрэмчинтэй үлгэрийн нэрээр нэрлэгдсэн Алибаба үйл ажиллагаагаа эхлээд үнэхээр хүн бүр мэддэг компани болов. Дэлхийн орнуудын анхаарлыг татсан Алибаба ажиллаж эхэлснээс хойш наймхан сарын дараа “Goldman Saches” компаниас 5 сая, “Softbank”-аас 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт авчээ. Тэрээр 17 найзынхаа холбоог улам нягт болгож “Бид илүү ихийг чадна, чадаж байна. Бид залуу байна. Тиймээс хэзээ ч бууж өгөхгүй” хэмээн ярьдаг байлаа.