Миний мэдэх ЖекМа
Хятадын үйлдвэрлэгчдийг далайн чанадын худалдан авагчидтай холбох зорилгоор 1999 онд байгуулагдсан Алибаба группын сайт өнөөдөр дэлхийн хамгийн том худалдааны сайт болсон.
Оймсноос эхлээд онгоц хүртэлх эсэн бусын юм зардаг энэ группийн Таобаба сайт хэрэглэгчиддээ сансрын аялал санал болгож эхэлжээ.
Энэ сайтыг барууныхан төдий л сайн мэддэггүй байсан юм. 2007 оноос эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарлынхаа төвд оруулж эхэлсэн гэдэг. Ингээд энэ хачирхалтай компани Амазон, Ибей зэрэг томоохон сайтуудыг ардаа орхиж, хамгийн их ашиг олдог интернет худалдаачин болжээ.
Харин энэ оны гуравдугаар сард Хятадын групп компани өөрсдийгөө дэлхийн жинхэнэ аварга болгохоор зэхэж, Нэгдсэн улсын биржид IPO гаргана гэдгээ зарласан. Гэхдээ яг хэзээ, ямар үнээр, ямар валютаар гэдгээ мэдэгдээгүй юм.
Харин энэ оны гуравдугаар сард Хятадын групп компани өөрсдийгөө дэлхийн жинхэнэ аварга болгохоор зэхэж, Нэгдсэн улсын биржид IPO гаргана гэдгээ зарласан. Гэхдээ яг хэзээ, ямар үнээр, ямар валютаар гэдгээ мэдэгдээгүй юм.
Дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO хийсэн, Алибаба онлайн худалдааны сүлжээг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Жэк Ма Хятадын хамгийн баян хүн юм. “Форбс” сэтгүүл 2015 онд түүний нийт хөрөнгийг 25 тэрбум ам.доллар хэмээн зарласан бөгөөд үүнд Алибабагийн 7.8 хувь, төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг “Алипэй” компанийнх нь 50 хувь чухал үүрэг гүйцэтгэж байна.
Хүн болгоны мэддэг 40 дээрэмчинтэй үлгэрийн нэрээр нэрлэгдсэн Алибаба үйл ажиллагаагаа эхлээд үнэхээр хүн бүр мэддэг компани болов. Дэлхийн орнуудын анхаарлыг татсан Алибаба ажиллаж эхэлснээс хойш наймхан сарын дараа “Goldman Saches” компаниас 5 сая, “Softbank”-аас 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт авчээ. Тэрээр 17 найзынхаа холбоог улам нягт болгож “Бид илүү ихийг чадна, чадаж байна. Бид залуу байна. Тиймээс хэзээ ч бууж өгөхгүй” хэмээн ярьдаг байлаа.
No comments:
Post a Comment